Багш ажилчдын дунд зохион явуулсан "Алтан хонх" тэмцээн 2016.11.09

Дадлагын багш оюутнуудын зохион явуулсан асуулт хариултын "АЛТАН ХОНХ" тэмцээнд цэцэрлэгийн нийт 22 багш ажилчид амжилттай оролцлоо.
Тэмцээнд монгол орны тухай болон танин мэдэхүйн хөгжилтэй асуултууд их байсан бөгөөд 1-р байранд Дунд "Б" бүлгийн багш Д.Төгсцэцэг, 2-р байранд дуу хөгжмийн багш Б.Ууганхүү 3-р байранд арга зүйч Ч. Мягмарсүрэн нар шалгарлаа. Тэмцээнийг зохион явуулсан дадлагын оюутнууд болон идэвхитэй оролцсон багш ажилчиддаа баярлалаа. Хөгжсөн багшаас хөгжсөн хүүхэд та бүхэнд ажлын амжилт хүсье.