"Алтан намар" өдөрлөгийн авхаалжтай хүүхдүүдийн "БИ ЧАДНА" гүйлтийн тэмцээн 2016.10.13

Бид чадна гүйлтийн тэмцээнд 5 бүлгээс шалгарсан 100 хүүхэд уралдаж хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.
Тэмцээний шилдэг хөгжөөн дэмжигчээр Б.Баярмаа, Б. Жаргалсайхан багштай "Ахлах" бүлэг шалгарлаа.
 Гүйлтийн тэмцээн уралдсан хүүхэд бүрт "БИ ЧАДНА" гэсэн итгэлийг өгч олон арван амжилтаар дүүрэн болж өндөрлөлөө. Тэмцээн хөвгүүд, охид гэсэн 2 ангиллаар явагдсан бөгөөд хөвгүүдийн төрөлд 1-р байранд Ахлах бүлгийн Наранбилэг тэргүүлж Бэлтгэл бүлгийн Сайнбилэгт Дунд бүлгийн Итгэл нар удааллаа. Охидын төрөлд Ахлах бүлгийн Энэрэл Жаргалан нар 1,2-р байранд шалгарч Бэлтгэл бүлгийн Ээлэн, Дунд "б" бүлгийн Мишээл нар амжилттай оролцож хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг өгч Хүүхдэд ээлтэй Хан Уул хөтөлбөрөөс цэцэрлэгт 2 сая төгрөгийн тоглоом өгснийг тэмцээний үеэр гардуулан өглөө.