Хүүхэд хөгжил

Би чадна" гүйлийн тэмцээн амжилттай болж аваргууд тодорлоо. 2018.10.15

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гүйлтийн тэмцээний 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан Д.Төгсцэцэг багштай бүлгийн эцэг эх, асран хамгаалагч нарт талархал илэрхийлье.

2018.10.15 Дэлгэрэнгүй

Бүжгийн дугуйлан хичээллэж байна.

2018-2019 оны хичээлийн жилд эцэг эх, асран хамгаалагч нараасаа дугуйлангийн судалгаа авсан бөгөөд бүжгийн дугуйланд бэлтгэл бүлгийн 70 гаруй хүүхэд хамрагдаж байна.

2018.09.16 Дэлгэрэнгүй

Хүүхдээ цэцэрлэгт дасгах зөвлөгөө

2018-2019 оны хичээлийн жилд шинээр орж байгаа 2 настангуудынхаа эцэг эх, асран хамгаалагч нарт бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа

2018.08.27 Дэлгэрэнгүй

Замын хөдөлгөөний цагаан толгой-2018 тэмцээн 2018.04.30

Хүүхдүүдийн хурд хүч авхаалж самбааг сорьсон энэ тэмцээнд манай цэцэрлэг 2 дахь жилдээ амжилттай оролцлоо. Түрүү жил эл тэмцээнд 17 баг оролцож манай хүүхдүүд 4-р байранд шалгарч байсан бол энэ жил 27 цэцэрлэг оролцож манай баг амжилтаа давтаж 4-р байранд шалгарлаа. Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээнд манай хүүхдүүдийн хувцас шинэлэг хүүхдүүд маань өрсөлдөгчиддөө шилдэг гэдгээ үргэлж баталж чаддаг билээ.

2018.05.01 Дэлгэрэнгүй

ХУД-н аварга шалгаруулах "УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК"-ийн тэмцээн 2017.04.09

Тэмцээний шилдэг хувцаслалттай багаар 35 дугаар цэцэрлэг, шилдэг зохиомжтой багаар 65 дугаар цэцэрлэгүүд тус тус шалгарлаа. Тэмцээнд оролцсон бүх багууддаа баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе.

2018.04.10 Дэлгэрэнгүй

Жил бүр уламжлал болон зохион явагддаг "Үндэсний бөх"-ийн тэмцээн 2018.03.19

ХУД-ийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр улмжлал болгон зохион явуулдаг 4-5 насны хүүхдийн "Үндэсний бөх"-ийн тэмцээнд амжилттай оролцсон Э.Эрхэмчулуундаа баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

2018.03.19 Дэлгэрэнгүй

Бид хүүхэлдэйн театр үзэх дуртай 2018.02.27

Бидний ажлыг үргэлж дэмжин оролцдог эцэг эх асран хамгаалагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

2018.02.28 Дэлгэрэнгүй

ХӨГЖӨӨНТ АХА ТЭМЦЭЭН амжилттай зохион байгуулагдлаа. 2018.02.08

Тэмцээний зохион байгуулагчаар Б.Хонгорзул багштай Бэлтгэл "Б" бүлэг амжилттай ажиллаж энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Бидний ажлыг үргэлж дэмжин хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.

2018.02.09 Дэлгэрэнгүй

"Би сэтгэж чадна" уралдааны дүн гарлаа.

Зориуд зохион байгуулаллтай үйл ажиллагаа тогтмол явагдаж, багш нар хүүхдүүддээ дасгал даалгаврын тайлбарыг зөв өгч чадаж байгаа нь хүүхдүүд даалгавраа сайн сонсож, ойлгож хийж байгаагаас харагдаж байлаа.

2018.01.25 Дэлгэрэнгүй

"БИ СЭТГЭЖ ЧАДНА" УРАЛДААНДАА ОРОЛЦООРОЙ.

Бага "А" бүлгийн нэрэмжит оюун ухааны хөгжлийг дэмжих уралдаандаа идэвхитэй оролцохыг хүсье. Амжилт

2018.01.14 Дэлгэрэнгүй

ЕТV-ийн "Эрвээхий нас" нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. 2018.01.10

ХУД-ийн БХ, ЕТV-ийн хүүхдийн нэвтрүүлэгийн редакцитай хамтран хүүхдийн авьяасыг дэмжих, цэцэрлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор "Эрвээхий нас" хүүхдийн нэвтрүүлэгт амжилттай оролцсон хүүхдүүд болон тэднийг бэлтгэж оролцуулсан дуу хөгжмийн багш Г.Мөнгөнцэцэг болон бусад багш ажилчиддаа талархал илэрхийлье. Биднийг үргэлж дэмжин тусалж ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.

2018.01.11 Дэлгэрэнгүй

Сампингийн "НАМРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН-2017" амжилттай болж өндөрлөлөө.

218 дугаар цэцэрлэг нь Тояа Хүүхэд Хөгжлийн академитай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд Тояа Хүүхэд Хөгжлийн академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын Нээлттэй Тэмцээн-2017” 4 дэхь жилдээ 11-р сарын 24-ны өдөр МҮЭСТО-нд Улаанбаатар болон орон нутгийн 700 гаруй суралцагчдын дунд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд манай цэцэрлэгээс 6 хүүхэд амжилттай оролцлоо.

2017.11.30 Дэлгэрэнгүй

Хүүхдүүдийн дунд зохион явуулсан "Уран жиргээ" уран уншлагын уралдаан 2017.11.25

Уралдааны эхний шатанд 8 бүлгийн 287 хүүхэд багачууд оролцсон бөгөөд 2-р шатанд бүлэг бүрээс шалгарсан нийт 24 хүүхэд энэ өдөр өрсөлдсөнөөс бага насанд бага дунд бүлгийн 12 хүүхэд, ахлах насанд ахлах бэлтгэл бүлгийн 12 хүүхэд амжилттай оролцлоо.

2017.11.25 Дэлгэрэнгүй

2017-2018 оны хичээлийн жилийн бүжгийн дугуйлан эхэллээ.

Бүжгийн дугуйланд хамрагдсанаар таны хүүхэд: • Хөдөлгөөний эвсэлтэй болох • Хөгжмийн сонсголыг хөгжүүлэх • Уян хатан байдлыг сайжруулах • Ой тогтоолтыг сайжруулах • Тэсвэр хатуужилтай болох • Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх • Хүүхдийг сэргээж, идэвхижүүлэх • Анхаарал төвлөрөл сайжрах • Багаар ажиллах чадвар эзэмших • Бүтээлч сэтгэлгээтэй болж хөгжинө.

2017.10.18 Дэлгэрэнгүй

Дэлхийн гар угаах өдөр 2017.10.15

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан билээ. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.

2017.10.18 Дэлгэрэнгүй

Соробан сампингийн дугуйлан эхэллээ. 2017.10.10

2017-2018 оны хичээлийн жилд эцэг эх, асран хамгааалагч нараас дугуйлангийн судалгаа авч соробан сампингийн дугуйланд нийт 85 хүүхэд бүртгүүлснээс бэлтгэл бүлгийн 42 хүүхэд өнөөдрөөс эхлэн хичээллэж эхэллээ. "Ахлах" бүлгийн хүүхдүүдийг хичээлийн хагас жил буюу 2018 оны 1 сараас эхлэн хичээллэх боллоо.

2017.10.10 Дэлгэрэнгүй

”Бяцхан тамирчин” бөхийн дугуйлан, “Бяцхан урлан” урлалын дугуйлан

Өөрсдийн нөөц боломжоор “Бяцхан урлан” өрөөг шинээр тохижуулан нээж хүүхдийн сэтгэн бодох чадвар, авьяасын нээн илрүүлж хөгжүүлэн “Урлалын дугуйлан”, “Бяцхан тамирчин” дугуйланг дунд, ахлах, бэлтгэл бүлгийн нийт 60 хүүхэд хичээллүүллээ.

2017.06.01 Дэлгэрэнгүй

"Хөгжөөнт буухиа" 2017.05.10

“Хөгжөөнт буухиа” тэмцээнд 14 цэцэрлэгийн 84 хүүхэд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээн морингийн 135 дугаар сургуулийн зааланд явагдсан бөгөөд манай цэцэрлэгээс АДТАЙ ЖААЛУУД” баг амжилттай оролцлоо.

2017.05.10 Дэлгэрэнгүй

"Бяцхан шатарчин" 2017.05.06

2016-2017 оны хичээлийн зохион явагдсан "Зуун буудалт даам" "Бяцхан шатарчин - 2017" тэмцээнүүдэд амжилттай оролцож тэргүүн байруудыг эзэлсэн авьяаслаг оюунлаг шавьдаа улам их амжилт хүсье.

2017.05.07 Дэлгэрэнгүй

"Замын хөдөлгөөний цагаан толгой 2017" 2017.05.01

ХУД-н цэцэрлэгүүдийн дунд 2017.05.01-ны өдөр зохион явагдсан “Замын хөдөлгөөний цагаан толгой – 2017” тэмцээнд нийт 20 цэцэрлэгийн 250 гаруй хүүхэд оролцсоноос 218 дугаар цэцэрлэгийн “Гэрлэн дохио” баг нийлбэр дүнгээр 44,75 оноогоор шагналт 4-р байранд шалгарлаа.

2017.05.01 Дэлгэрэнгүй

"ХАРААЦАЙ" Хүүхдийн урлагийн их наадам 2017.04.19

Энэхүү наадмын гол зорилго нь хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, бага наснаас нь гоо зүйн мэдрэмжтэй болгох, бие бялдарыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгохоос гадна сургууль, цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино. Тус наадамд манай цэцэрлэгийн авьяаслаг 25 хүүхэд багачууд маань эхний жилдээ амжилттай оролцлоо. Хүүхдүүдээ удирдаж бэлтгэж оролцсон багш нартаа ажлын амжилт хүсье.

2017.04.19 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 1743
Энэ 7 хоногт 129
Энэ сард 1068
Нийт зочилсон 52421