Мэдээ мэдээлэл

Багш нарын ур чадварын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 2018.10.19

Уралдаанд амжилттай оролцсон нийт багш нартаа улма их амжилт хүсье.

2018.10.20 Дэлгэрэнгүй

Эрүүл намар аялал зугаалга сайхан боллоо. 2018.10.15

Дараа жилийн аялал дөөнч хол байна даа. Хамтран ажилласан Хүүхэд зорчиж байна ТББ, эцэг эх асран хамгаалагч та бүхэндээ баярлалаа

2018.10.16 Дэлгэрэнгүй

Багш нарын ур чадварын тэмцээнд урьж байна

Багш нарын ур чадварын тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 18-нд зохион байгуулагдах ба та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

2018.10.16 Дэлгэрэнгүй

"ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР"-т нэгдэцгээе 10 САРЫН 15

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Бүгдээрээ энэ өдрийг өдөр бүр тэмдэглэе.

2018.10.13 Дэлгэрэнгүй

Бүх нийтээр мод тарих өдөр 2018.10.13

Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах ажлыг багш ажилчидтайгаа хамтран цэцэрлэгийн гаднах 208м2 талбайг цэвэрлэн хатсан унасан навч зэрлэгийг цэвэрлэлээ.

2018.10.13 Дэлгэрэнгүй

"Хүүхдэдээ барих бидний бэлэг" уралдаан амжилттай зохион байгууладаж дүнгээ гаргалаа.

Уралдаанд нийт 6 бүлгийн 330 эцэг эх 28 төвийг 93 нэр төрлийн 2900 гаруй ширхэг сургалтын хэрэглэгдэхүүнээр баяжуулан 9 аргачлал боловсруулж 3 шинэлэг санаа гаргаж амжилттай оролцлоо.

2018.10.13 Дэлгэрэнгүй

"Эрүүл намар" аялалдаа багш эцэг эх хүүхдүүд та бүхнийг урьж байна. 2018.10.08

"Хүүхэд зорчиж байна" ТББ-тай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд эцэг эх хүүхэд багачууд багш нарын маань хүсэн хүлээдэг энэ хичээлийн жилийн аялал эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Бидний ажлыг үргэлж дэмжин хамтран ажилладагт баярлаж явдаг шүү.

2018.10.08 Дэлгэрэнгүй

Цэцэрлэгийн захиргаа

Бүх багш ажилтан, үе үеийн багш нартаа "Дэлхийн багш нарын 24, монголын багш нарын 52 дахь өдөр"-ийн гал халуун баярын мэнд хүргээд ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Багш та: Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ Багш та: Эрлийн замыг дөтлөгч газарч билээ Багш та: Энгүй уудмыг нээгч хаалгач билээ Багш та: Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

2018.10.03 Дэлгэрэнгүй

"Хүүхдэдээ барих бидний бэлэг" уралдаан зарлалаа. 2018.09.29

2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд хүүхэд багачуудынхаа хөгжилд бэлэг барихаар энэ уралдааныг зарлаж байна. Хаявал хог - Бүтээвэл баялаг уриан дор явагдаж байгаа энэ уралдаанд бүлэг бүр сургалтын 6 төвөө тохижуулан уралдах болно. ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ХАМТДАА

2018.09.30 Дэлгэрэнгүй

"Хүүхдийн хөгжил таны бидний гарт" сургалт, өдөрлөг амжилттай боллоо. 2018.09.29

Сургалт өдөрлөгөөр цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн хөгжлийн ахиц, соробан сампин, БНХ--д англи хэл заах арга зүй, хүүхдийн шүдийг цоорохоос сэргийлэх, хүүхдийн хоолны амталгаа зэрэг сургалт, үйл ажиллагаанууд явагдлаа. Хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа байдаг хүрэлцэн ирсэн эцэг эхчүүддээ баярлалаа.

2018.09.29 Дэлгэрэнгүй

Хүрэлцэн ирэхийг урьж байна.

2018-2019 оны хичээлийн жилийн хамгийн анхны сургалт өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт өдөрлөгөөр хүүхдийн хөгжил төлөвшил, эрүүл мэндийн чиглэлээр сургалт, хүүхдийн хоолны амталгаа, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн хөгжлийн ахицын талаар уулзалт ярилцлага болно. Бидний ажлыг үргэлж дэмжин хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.

2018.09.25 Дэлгэрэнгүй

KINDER POLICE ажиллаж эхэллээ.

2018-2019 оны хичээлийн жилд тус цэцэрлэг нь цэцэрлэгийн захиргаа, багш, эцэг эхтэй байгуулдаг гурвалсан гэрээндээ "Найдвартай гараас найдвартай гарт" зарчмыг оруулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн KINDER POLICE эргүүлийг ажиллуулж эхэллээ. Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, цэцэрлэгийн орчинд тэднийг аюулгүй зорчих явах нөхцлийг хангахад чиглэгдсэн энэ ажилд эцэг эхчүүд идэвхитэй, хариуцлагатай оролцож байна. Хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа

2018.09.17 Дэлгэрэнгүй

Хичээлийн шинэ жилийн нээлт сайхан боллоо.

Хүндэт эцэг эх, асран хамгаалагч хүүхэд багачууд, хамт олон та бүхэндээ 2018-2019 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргээд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа

2018.09.01 Дэлгэрэнгүй

Цэцэрлэгийн захиргаа

Манай цэцэрлэгт ажиллаж сурч байсан бүх үе үе төгсөгчиддөө ажилчиддаа 2018-2019 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсье.

2018.09.01 Дэлгэрэнгүй

Хүүхдээ цэцэрлэгт дасгах зөвлөгөө

2018-2019 оны хичээлийн жилд анх цэцэрлэгт элсэн орж байгаа 2 настангуудынхаа эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа

2018.08.27 Дэлгэрэнгүй

Цэцэрлэгийн захиргаа

2018-2019 оны хичээлийн жилд элсэн суралцах хүүхдүүд 2018 оны 08 сарын 24-ны өглөө 09.00-12.00 цагт эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, гэрээ сунгах болно. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн цагаа баримтлан ирээрэй.

2018.08.24 Дэлгэрэнгүй

Цэцэрлэгийн захиргаа

2. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2018 оны 08 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу.

2018.07.25 Дэлгэрэнгүй

2017-2018 оны хичээлийн жилийн хаалтын тоглолт амжилттай боллоо. 2018.05.29

Үүний зэрэгцээ сургууль цэцэрлэг руу явах замыг хатуу хучилттай засмал зам болгож хүүхэд эцэг эх багш ажилчдыг таатай зорьчих боломжоор ханган ажиллахаа хэлж, энэ хичээлийн жилд амжилттай ажиллаж Бэлтгэл бүлгээ төгсгөж байгаа Бэлтгшэл А бүлгийн 2 багш, Бэлтгэл Б бүлгийн 2 багшид амжилт хүсэн Талархал гардууллаа.

2018.06.01 Дэлгэрэнгүй

Цэцэрлэгийн захиргаа

Бидний ажлыг үргэлж дэмжин хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч, ХУД-н 15-р хороо, ХУД-н боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар, БСШУЯ та бүхэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

2018.05.25 Дэлгэрэнгүй

Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт - үнэлгээ, Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга 2018.05.16

Оюуны ундраа сүлжээний 27,35,218-р цэцэрлэгийн арга зүйч нар хамтран “Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт-үнэлгээ”, “Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга “сэдвээр багш нарт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 3 цэцэрлэгийн 30 багш хамрагдсан.

2018.05.16 Дэлгэрэнгүй

ХБНГУ-ын мэргэжилтэн Монтессори сургалтыг нэвтрүүлж эхэллээ. 2018.04.20-05.11

ХБНГУ-ын мэргэжилтэн MS.BERGER LAHME манай цэцэрлэгт 2018 оны 04 сарын 23-05 сарын 11 хүртэл 3 долоо хоногийн хугацаанд монтессори сургалтыг Б.Хонгорзул багштай Бэлтгэл “Б” бүлэгт эхлүүлэх ажлыг зохион байгуулж амжилттай ажиллалаа.

2018.05.13 Дэлгэрэнгүй

"Бүх нийтээр мод тарих өдөр" бид ч бас 2018.05.12

Мод тарихад 1 машин элс, 1 машин хар шороогоор туслалцаа үзүүлсэн Дунд бүлгийн Шинэжилийн ээж Түвшинбилэг болон хамт ажилласан нийт эцэг эхчүүд, багш ажилчиддаа талархсанаа илэрхийлье.

2018.05.12 Дэлгэрэнгүй

Эмч нарын ур чадварын тэмцээн 2018.05.11

IV байранд Оюуны ундраа сүлжээ тус тус шалгарлаа. Оюуны ундраа сүлжээ цэцэрлэгүүдийн ахлагчаар манай цэцэрлэгийн эмч С.Гурванчулуун амжилттай оролцсон бөгөөд тэмцээний үеэр цэцэрлэг, сургуулиуд “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЭКО ХҮНС” амталгаат үзэсгэлэн гаргаж, сурталчилсан байна.

2018.05.11 Дэлгэрэнгүй

Монгол зан заншлын төвийн нээлтийн үйл ажиллагаа 2018.05.11

Төвийн нээлтийн үйл ажиллагаанд ХУД-н 15-р хорооны засаг дарга Я.Энхбаатар, ХБНГУ-ын зөвлөх ахмад мэргэжилтэн MS Berges, ХБНГУ-ын иргэн MS Marsi, ахлах А бүлгийн ээж М.Ганчимэг, бэлтгэл Б бүлгийн аав Ж.Энхбаяр нар багш ажилчид хүүхэд багачуудын төлөөлөлтэй хамтран оролцлоо.

2018.05.11 Дэлгэрэнгүй

МИНИЙ ИРЭЭДҮЙ - МИНИЙ ГАРТ аян эхэллээ. 2018.05.01-06.01

2017-2018 оны хичээлийн жилийн 05 дугаар сард МИНИЙ ИРЭЭДҮЙ - МИНИЙ ГАРТ аян зохион байгуулагдаж байна. Бидний ирээдүй болсон хүүхдүүд багачууд маань үргэлж инээд хөөрөөр дүүрэн байгаасай.

2018.05.01 Дэлгэрэнгүй

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2018” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Тэмцээнд 65 дугаар цэцэрлэг 1 дүгээр байр, 72 дугаар цэцэрлэг 2 дугаар байр, 49 дүгээр цэцэрлэг 3 дугаар байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж манай цэцэрлэг амжилтаа бататган 4-р байр эзэллээ.

2018.05.01 Дэлгэрэнгүй

ХУД-н СӨБ-ын багш ажилчдын дунд зохион байгуулсан 5 төрөлт спортын тэмцээн 2018.04.24-28

Тэмцээний 100 буудалт даамны төрөлд амжилттай оролцон 3 дугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн багш Б.Бямбацэцэгтээ баяр хүргэе. Багшдаа цаашдынх нь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2018.04.30 Дэлгэрэнгүй

“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. 2018.04.27

Дүүргийн боловсролын хэлтсүүдийн үзүүлэх сургуульд тухайн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нар, дүүргийн Засаг дарга нар, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар оролцож, санал бодлоо солилцлоо.

2018.04.27 Дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “УЛААНБААТАР МАРАФОН 2018” ЦОМ ХУВААРИЙН ДАГУУ АЯЛЖ БАЙНА

“УЛААНБААТАР МАРАФОН-2018” ШИЛЖИН ЯВАХ ЦОМОО МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН 67 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОНД 2018 ОНЫ 04 САРЫН 25-НЫ ӨДӨР ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ.

2018.04.25 Дэлгэрэнгүй

"ИРЭЭДҮЙГ ХӨТЛӨГЧИД" залуу багш нарын уралдаан 2018.04.14

Тэмцээнд оролцогчид багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх, залуу багш нарын авьяас чадварыг бүх талаар нээн хөгжүүлэх хооронд нь танилцуулах, туршлагаа харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор нийт 9 шалгуур үзүүлэлтээр өрсөлдлөө.

2018.04.16 Дэлгэрэнгүй

Багш эцэг эхэд явуулсан сургалт "Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх үүрэг" 2018.04.11

Сургалтын талаар эцэг эхчүүдээс авсан санал асуулгаас үзэхэд энэхүү мэдээлэл эцэг эх, асран хамгаалагч нарт их хэрэгтэй мэдэхэд илүүдэхүй байсан нь харагдаж байсан ба цаашид хүүхэдтэйгээ харилцах харилцаа, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, хооллолтын талаар мэдээлэл авахыг хүссэн байлаа. Сургалтанд хамрагдсан сургалтыг зохион байгуулсан хүмүүстээ талархал илэрхийлье.

2018.04.12 Дэлгэрэнгүй

“Хүүхэд хамгаалалд эцэг, эх, багш, төрийн байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт өдөрлөг 2018.04.07

Хан-Уул дүүргийн хүн ам 2017 онд 169726 болж өссөн бөгөөд нийт хүн амын 42 хувь буюу 71289 нь 0-18 насны хүүхэд байна. Үүнээс 15-18 насны хүүхдүүд 7520 буюу 11 хувийг эзэлж байна. 2017 онд бид гэр бүл хүүхдэд чиглэсэн “Аз жаргалтай гэр бүл”, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн багагүй үр дүнд хүрлээ. Гэвч интернэт хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр цахим орчинд далд нууцлагдмал хэлбэрээр хүүхдийн эрхийн зөрчлүүд ихээхэн тохиолдож байгааг анхаарахгүй байх аргагүй байна.

2018.04.09 Дэлгэрэнгүй

ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ХОББИ-2018 ИХ НААДАМ 2018.04.04

Уг наадам нь Хүүхэд өсвөр үеийнхэнд монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх үүднээс зохион байгуулагдаж дүүргийн 18 Сургууль, 23 цэцэрлэгийн 823 хүүхэд багачууд авьяас билгээ сорьсон.

2018.04.06 Дэлгэрэнгүй

ОБЕГ - дуут дохио - Онцгой байдлын үед цуглар 2018.03.29

Дадлага сургуулилтын бэлтгэл ажлыг 11 цагт цэцэрлэгийн хэмжээнд дохио дуугарган хийж үзсэн ба 16.00 цагт ОБЕГ-аас явуулсан дохионы дагуу 8 бүлгийн 266 хүүхэд 20 багш ажилчид оролцон үйл ажиллагааг явууллаа.

2018.03.29 Дэлгэрэнгүй

Багш ажилчдын дунд зохион явуулсан "БҮСГҮЙЧҮҮД" тэмцээн 2018.03.07

Бүсгүйчүүд маань 5 төрлөөр өрсөлдөж 1-р байранд Г.Эрдэнэчимэг ахлагчтай 44.5 оноогоор Эрхэмсэг баг түрүүлж Монгол үндэснийхээ гоо брэндийн эзэд боллоо.

2018.03.09 Дэлгэрэнгүй

"Гимнастикт суурилсан бөх"-ийн дугуйландаа хичээллээрэй.

2018 оны 03 сарын 06-наас эхлэн эцэг эх асран хамгаалагчдын хүсэлтээр дугуйлан хичээллэх боллоо. Эрүүл биед саруул ухаан оршино

2018.03.01 Дэлгэрэнгүй

"БАГШ СОЛИЛЦОО-2018" амжилттай болж өндөрлөлөө. 2017.02.21-27

Багш солилцоо-2018 үйл ажиллагаанд оролцсон багш 02 сарын 26-ны өдөр өөрсдийн ажилласан тухай санал солилцож 53, 218 дугаар цэцэрлэгийн захиргаа болон нийт багш нар гарын бэлэг гардуулан цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсч үдлээ.

2018.02.28 Дэлгэрэнгүй

218 дугаар цэцэрлэгийн хамт олон

Манай цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтыг хийж бидний ажилд туслалцаа үзүүлж байдаг БСШУСЯ, НБГ, ХУД-ийн ЗДТГ, Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөр, ХУД-ийн Боловсролын хэлтэс, ХУД-ийн 15-р хорооны засаг дарга Я.Энхбаатар, Эрдэнэт хивсийн хамт олон, эцэг эх асран хамгаалагч та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе.

2018.02.16 Дэлгэрэнгүй

Оюуны ундраа бүсийн "Чадварлаг туслах багш" тэмцээнд тэргүүн байр эзэллээ 2018.01.29

Оюуны ундраа бүсийн "Чадварлаг туслах багш" тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багш нартаа баяр хүргэе. Амжилт хүсье.

2018.01.30 Дэлгэрэнгүй

Багш ажилчдын дунд зохион явагдсан "БОУЛИНГ"-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 2017.01.15

Хүүхдийн хөгжлийн төлөө бие сэтгэлээ зориулан цаг завгүй ажилладаг байгууллагынхаа нийт багш ажилчид болон удирдлагадаа баярлаж талархсанаа илэрхийлье. Тэмцээнд идэвхитэй оролцсон баг тамирчиддаа амжилт хүсье.

2018.01.16 Дэлгэрэнгүй

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ – СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ II ЗӨВЛӨГӨӨН” 2017.01.08-09

“Тогтвортой хөгжил – сургуулийн өмнөх боловсрол үндэсний II зөвлөгөөн” 2018 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 73 төлөөлөгч оролцсон.

2018.01.10 Дэлгэрэнгүй

ETV-ийн "ЭРВЭЭХИЙ НАС" нэвтрүүлгээ үзээрэй. 2017.01.10-ны 18.10 цаг

Хүүхэд багачууд, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжин 1900-1950 дугаарт залгаж, 15-19-50 дугаарт мессеж бичиж саналаа өгөөрэй. Амжилт хүсье.

2018.01.04 Дэлгэрэнгүй

Шинэ оны баярын мэнд хүргэе.

Цалгилан долгилон он солигдож цасан өмсгөл ертөнцийг бүрхэж оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж одот тэнгэрийн зурваст 2018 он түглээ. Хүндэт эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажилладаг та бүхэндээ баярын мэнд хүргэе.

2018.01.02 Дэлгэрэнгүй

Нүүр Ам Судлалын сургуулийн эмч нар 50 хүүхдэд шүд, амны хөндийн үзлэг хийлээ. 2017.12.28

НБГ-аас Нүүр Ам Судлалын сургуультай хамтран “Бага насны хүүхдэд элбэг тохиолддог байнгын шүдний эгнээний гажиг болон шүдний бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүд амны хөндийн үзлэгийг 4 төрлөөр хийлээ.

2017.12.28 Дэлгэрэнгүй

Багш ажилчдын шинэ жилийн цэнгүүн 2017.12.27

Мөрөөдөл биелэх мөч ойртож Мөнгөн шөнөөр шинэ он айсуй Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон Баяр баярын дээд шинэ жил ирлээ. Та бүхэндээ шинэ жил шинэ оны баярын мэнд хүргэе

2017.12.28 Дэлгэрэнгүй

"БИД БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН" УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

Багш ажилчдын дунд зохион байгуулсан уралдаанд амжилттай оролцсон нийт багш ажилчиддаа баярлаж талархсанаа илрэхийлье. Хүүхдийн хөгжилд та бид хамтдаа

2017.12.25 Дэлгэрэнгүй

"Их цэвэрлэгээний өдөр" 2017.12.16

Цэцэрлэгийн ойр орчмын цэвэрлэгээг нийт 26 багш ажилчид 3 хэсэгт хуваагдан цэвэрлэлээ.

2017.12.15 Дэлгэрэнгүй

"Монгол хүн" хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулсан "Нийслэлийн СӨБ-ын багш нарын зөвлөгөөн"

"Монгол хүн" хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулсан зөвлөгөөн амжилттай сайхан боллоо. Багш бид эрхэмлэх хүүхдүүд бид эрмэлзэх зүйлтэй.

2017.12.14 Дэлгэрэнгүй

Багш ажилчдын дунд "БИД БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН" уралдаан зарлаж байна. 2017.11.27

Уралдааны зорилго: Багш ажилчдын ажлын байран дээрээ хөгжих, сургалтын таатай орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын шинэлэг хэрэглэгдэхүүнтэй болоход чиглэнэ.

2017.11.27 Дэлгэрэнгүй

Эцэг эх, асран хамгаалагч багш ажилчдын дунд зохион явуулсан "Утгын чимэг" дууны шүлгийн уралдааны дүн гарлаа 2017.11.24

Та бидний тэрлэсэн шүлэг хүүхдийн дууны ая зохиогч С.Батболд багшийн аялгуугаар хөглөгдөж цэцэрлэгийн маань сүлд дуу бий болох боллоо. Та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье

2017.11.25 Дэлгэрэнгүй

ХУД-ийн цэцэрлэгүүдийн эцэг эх, багш ажилчдын дунд зохион явуулсан гар бөмбөгийн тэмцээн 2017.11.18

Тэмцээнд ХУД-ийн 19 цэцэрлэгийн 280 гаруй тамирчин аав ээж, багш ажилчид амжилттай оролцлоо. Цэцэрлэгээ төлөөлөн оролцсон нийт аав ээж багш ажилчиддаа талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүсье.

2017.11.19 Дэлгэрэнгүй

2017.11.10

Цэцэрлэг үүсгэн байгуулагдсаны 3 жилийн ойн баярыг тохиолдуулан "УТГЫН ЧИМЭГ" шүлгийн уралдааныг эцэг эх, багш ажилчдын дунд зохион явуулахаар боллоо. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна.

2017.11.10 Дэлгэрэнгүй

БИДНИЙ, ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД 2017.11.03

Сургалт нь СӨББ-ын багш ажилтан нь хүүхдэд осол гэмтэл учрахад авах анхан шатны тусламжийг үзүүлж сурах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой явагдсан бөгөөд энгийн боловч арга хэмжээ авч чаддаггүй хахалт, сүүлийн үед ихээхэн газар аваад байгаа түлэгдэлтэнд ямар анхан шатны тусламж авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө зөвлөмжийг авлаа.

2017.11.03 Дэлгэрэнгүй

"Нийслэлийн багш - Бидний бахархал" хүндэтгэл ёслолын арга хэмжээ 2017.10.25

Өнөөдөр буюу 2017.10.25-нд "Нийслэлийн багш - Бидний бахархал" хүндэтгэл ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж энэ хичээлийн жилд багшаар ажиллаж эхэлж байгаа дуу хөгжмийн багш Г.Мөнгөнцэцэг, салбар бүлгийн багш Д.Бат-Оргил нар тангараг өргөлөө. Багш нартаа ажлын амжилт хүсье.

2017.10.25 Дэлгэрэнгүй

"Эрүүл намар" аялал зугаалга 2017.10.16

“Эрүүл намар” аялал зугаалгыг дэмжиж идэвхитэй амжилттай оролцсон нийт эцэг эх асран хамгаалагч багш хүүхдүүддээ бүгдэд нь баярлалаа. Эрүүл биед саруул ухаан оршиг.

2017.10.17 Дэлгэрэнгүй

Алтан намар" бүтээлийн уралдааны дүн гарлаа 2017.10.10

Уралдааныг зохион явуулсан "Дунд" бүлгийн эцэг эхчүүд, уралдаанд оролцсон эцэг эх хүүхдүүддээ баярлалаа.

2017.10.10 Дэлгэрэнгүй

Бид үлгэрт дуртай 2017.10.10

Хүүхэд бүр үлгэрт дуртай байдаг. Тэр дундаа жүжигчилсэн тоглолтоор тоглож байгаад бүр их дуртай. Өнөөдөр хүүхдүүд маань их хөгжилтэй баяртайгаар "Гурван тооройн үлгэр" үзэж сонирхлоо. Хүрэлцэн ирж тоглосон ах эгч нартаа баярлалаа.

2017.10.10 Дэлгэрэнгүй

ХУД-н ЗДТГ-аас зохион явуулсан "БИДНИЙ ИТГЭЛ-ТАНЫ АМЖИЛТ" нээлттэй өдөрлөг 2017.10.07

Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулж буй "Бидний итгэл-Таны амжилт" нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж ХУД-н "Авъяаслаг багш-2017" тэмцээний хүрэл медальт хөгжмийн багш Г.Мөнгөнцэцэг ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

2017.10.09 Дэлгэрэнгүй

Багш нарын баяраар шагналын хур буулаа. 2017.10.05

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлээд сар гаруйхны хугацаа өнгөрөхөд манай хамт олонд шагналын хур буулаа. Биднийг дэмжин тусалж хамтран ажилладаг та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье. Баярын арга хэмжээнд ирж мэндчилгээ дэвшүүлсэн "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Отгонцэцэг, "Star dance" бүжгийн хамтлагийнхандаа баярлалаа. Амжилт хүсье.

2017.10.05 Дэлгэрэнгүй

Багш нарын баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 05-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсаны дагуу 2014-2015 оны хичээлийн жилээс анх удаагаа Монголын багш нарын баярын өдрийг 10 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

2017.10.03 Дэлгэрэнгүй

"ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ТАНЫ ОРОЛЦОО" сэдэвт эцэг эхийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 2017.09.30

Сургалтанд хүрэлцэн ирсэн эцэг эх асран хамгаалагч та бүхэндээ баярлалаа. Биднийг үргэлж дэмжин ажиллаж байдагт их баярлаж явдгаа илэрхийлье.

2017.10.02 Дэлгэрэнгүй

Хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамтарсан "АЛТАН НАМАР" бүтээлийн уралдаан

Дунд бүлгийн эцэг эхийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион явагддаг "АЛТАН НАМАР" бүтээлийн уралдааныг эцэг эх, хүүхэд багачуудын дунд 2017.10.02-10.05-ны хооронд зохион явуулахаар боллоо. Хүүхэд багачууд эцэг эхчүүд та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.

2017.09.30 Дэлгэрэнгүй

"ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ТАНЫ ОРОЛЦОО" сэдэвт сургалт өдөрлөгт та бүхнийг урьж байна.

"Хүүхдийн хүмүүжилд таны оролцоо" сэдэвт сургалт 2017.09.30-нд цэцэрлэгт зохион байгуулагдах бөгөөд өглөө 10.00 цагт Бага, Дунд, Ахлах "Б" бүлгүүдийн эцэг эхчүүдэд өдөр 12.30 цагт Ахлах "А", Бэлтгэл "А", Бэлтгэл "Б" бүлгүүдийн эцэг эхчүүдэд тус тус зохион байгуулагдана.

2017.09.25 Дэлгэрэнгүй

Багш ажилчид, хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэг хамрагдалт

2017-2018 оны хичээлийн жилд суралцах нийт хүүхдүүд "ЮБИ" эмнэл зүйн лабораторид, багш ажилчид ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдэлд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдлаа.

2017.09.13 Дэлгэрэнгүй

СӨББ-ын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2017.09.12

2017.09.12. Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөн 218-р цэцэрлэг дээр боллоо. Зөвлөгөөнөөр эрхлэгч нар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв. Мөн багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын санал хэлэлцэж, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо цаг үеийн ажлаар үүрэг даалгавар өглөө.

2017.09.13 Дэлгэрэнгүй

Та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэе!

ХУД-ийн 218 дугаар цэцэрлэг, 130 дугаар бага сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай сайхан болж бяцхан шавь нараа хүлээн авлаа.

2017.09.01 Дэлгэрэнгүй

СУЛ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 218 дугаар цэцэрлэг нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2013.08.19-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу дараах сул ажлын байранд ажиллах иргэний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2017.08.18 Дэлгэрэнгүй

2017-2018 оны хичээлийн жилийн цахим бүртгэл, элсэлтийн тухай

Манай цэцэрлэг 2015 оны 11-р сард 26 багш ажилтантай, 120 хүүхдийн хүчин чадалтай, 5 бүлэгтэй байгуулагдаж, 2017 оны 12-р сард 1 бүлэг нээн ажиллуулсан. Энэ хичээлийн жилд: а/. Бага бүлэг – 1 б/. Дунд бүлэг – 1 в/. Ахлах бүлэг – 2 г/. Бэлтгэл бүлэг – 2 нийт 6 бүлэгт үйл ажиллагаагаа явуулна.

2017.08.14 Дэлгэрэнгүй

"Жаргалтай хүүхэд нас" хаалтын тоглолт амжилттай боллоо. 2017.05.31

Эх орны маань ирээдүйн эзэд болох энхрий үрсдээ, сургуулийн алтан босгыг алхах гэж байгаа бяцхан шавь нартаа болон биднийг үргэлж дэмжин ажилладаг аав ээж, ах эгч, эмээ өвөө, асран хамгаалагч та бүхэндээ хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсье.

2017.05.31 Дэлгэрэнгүй

"Мэргэжил бүхэн сайхан" аян 2017.04.20-05.20

ХУД-ын ЗДТГазар, Боловсролын хэлтэсээс 2017 оны 04.20-05.20 хүртэл зохион явагдсан “Мэргэжил бүхэн сайхан” аян амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус аяны хүрээнд манай цэцэрлэг нь: Нэг.“Аав ээжийн ажил мэргэжил” Хоёр.“Өртөөчилсөн аялал” гэсэн 2 төрлөөр үйл ажиллагаануудыг зохион явууллаа.

2017.05.22 Дэлгэрэнгүй

Бүх нийтээр мод тарих өдрөөр манай хамт олон 2017.05.12

Мод тарих ажилд оролцсон нийт 26 багш ажилчдаас 12 бүлгийн багш мандлын цэцэг тарьж бусад 14 ажилчид тус бүр 1 мод, бүлэг бүр 1 мод тарьж цэцэрлэгийнхээ гаднах болон ойр орчмын зам талбайг цэвэрлэлээ.

2017.05.13 Дэлгэрэнгүй

"СПОРТ ӨДӨРЛӨГ-2017" 3 төрөлт тэмцээн 2017.04.30

СПОРТ ӨДӨРЛӨГ-2017 шилжин явах цомын тэмцээн 6 бүлгийн эцэг эх, багш ажилчдаас бүрдсэн нийт 7 багийн дунд гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 3 төрлүүдээр явагдсан ба төрөл тус бүрд эхний байр эзлүүлэн нийлбэр дүнгээр эхний 3 байрыг шалгарууллаа.

2017.05.01 Дэлгэрэнгүй

Ажилтны манлайлал 2017.02.09

Оюуны-Ундраа бүсийн “Ажилчдын манлайлал” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг манай цэцэрлэгт амжилттай болж өндөрлөлөө.

2017.02.09 Дэлгэрэнгүй

"Сэтгэе, бүтээе, хөгжье" багш ажилчдын дунд зарласан уралдаан 2017.01.30

Хан-Уул дүүргийн 218 дугаар цэцэрлэг нь багш ажилчдын дунд “Сэтгэе бүтээе хөгжье” сургалтын орчин бүрдүүлэх уралдааныг зохион байгуулж багш ажилчид нийт 2.150.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхэд хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлэн ажиллаа.

2017.01.30 Дэлгэрэнгүй

"Хүслийн шинэ жил"

2016 оны шинэ жилийн баяраа бүлгүүд маань "Хүслийн шинэ жил" нэртэйгээр амжилттай тэмдэглэж аав, ээж, эх, эгч, эмээ, өвөө асран хамгаалагч нартаа юу сурч мэдсэнээ үзүүллээ.

2016.12.20 Дэлгэрэнгүй

Алтан намар өдөрлөг 2016.10.24

"Алтан намар" өдөрлөгийн хүрээнд "Бидний намар" цэцэрлэгийн хүүхдүүдийн нэгдсэн тоглолт, хүүхдүүдийн дунд "Дэгжин намар" загварын тэмцээн, эцэг эхчүүдийн дунд "Намрын амт" ширээ засалтын уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

2016.10.24 Дэлгэрэнгүй

Цэцэрлэгтээ тавтай морилно уу 2016.09.01

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

2016.09.01 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 2389
Энэ 7 хоногт 211
Энэ сард 711
Нийт зочилсон 61802