Танилцуулга

Хан-Уул дүүргийн 218 дугаар цэцэрлэгийн танилцуулга 

Манай цэцэрлэг Хан-Уул дүүргийн 15-р хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар НЗД-ийн 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн А/712 дугаартай захирамжаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбороор үүсгэн байгуулагдаж 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 5 бүлэгт 266 хүүхэд /хамран сургах тойрог – 10,6%/, 25 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.  

2016 оны 12 сард нэмэлт нэг бүлэг нээж одоо 6 бүлэгт 310 хүүхэд /хамран сургах тойрог 14%/,  27 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 

2015 оны хөрөнгө оруулалт: 

              БСШУСЯ –наас 18.463.321 төгрөг
                     ХУД-ын ЗДТГ – 7.000.000 төгрөг
                  Эцэг эх асран хамгаалагчдаас – 53 сая төгрөг, нийт 119,282,911 төгрөг
               2016 оны хөрөнгө оруулалт: 

  БСШУСЯ –наас 7.177.750 төгрөг

  ХУД-ын ЗДТГ – 8.000.000 төгрөг

  Эцэг эх, асран хамгаалагчдаас – 8.050.000 төгрөг, нийт 23,227,750 төгрөг

2017 оны  хөрөнгө оруулалт:

  БСШУСЯ –наас 638.000 төгрөг

  АМСТөв – 2.500.000 төгрөг

  Төсвийн хөрөнгө – 14.190.000 төгрөг

  Багш ажилчид – 2.150.000 төгрөг нийт 19.478.000 төгрөг 

Тус цэцэрлэгт:

Боловсролын тэргүүний ажилтан – 1

Тэргүүлэх зэрэгтэй багш – 2  

Заах аргач зэрэгтэй багш – 1 ажилладаг бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд гаргасан манай хамт олны амжилтаас дурьдвал:

Хүүхдүүдийн амжилт: 

"Зуун буудалт даам" 1-р байр бэлтгэл бүлэг П.Амартайван

“Бяцхан шатарчин” 1-р байр бэлтгэл бүлэг П.Амартайван

“Замын хөдөлгөөний цагаан толгой – 2017” тэмцээний шагналт 4-р байр 

Багш ажилчдын амжилт:

ИТХ-ын даргын “Өргөмжлөл” – ахлах тогооч П.Оюунсүрэн

ИТХ-ын даргын “Хүндэт тэмдэг” – туслах тогооч Н.Бадамсүрэн

ҮЭ-ийн “Хүндэт тэмдэг” – туслах багш Д.Оргилмаа

ҮЭ-ийн “Хүндэт тэмдэг” – туслах багш Б.Жаргалсайхан

2016 оны байгууллагын “Шилдэг туслах багш” – Д.Оргилмаа          

       2016 оны байгууллагын “Шилдэг багш” – Д.Төгсцэцэг 
       2016 оны байгууллагын “Шилдэг ажилтан” – С.Одончимэг   
                Манай хамт олон нь хүүхэд бүрийн хүсэл сонирхлыг хүндэтгэж тэдний сурч хөгжин төлөвших сургалтын таатай орчин бүрдүүлж хүүхдийн эрхийг дээдэлсэн хүүхдэд ээлтэй цэцэрлэг болох зорилго тавин ажиллаж байна.

Цэцэрлэг өөрсдийн нөөц боломжоор “Бяцхан урлан”, “Хөдөлгөөн эрүүл мэнд”-ийн  өрөөг шинээр тохижуулан нээж хүүхдийн сэтгэн бодох чадвар, авьяасын нээн илрүүлж хөгжүүлэн “Урлалын дугуйлан”, “Бяцхан тамирчин” дугуйланг дунд, ахлах, бэлтгэл бүлгийн нийт 60 хүүхдийг   хичээллүүлж байна.

Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1755
Энэ 7 хоногт 140
Энэ сард 1080
Нийт зочилсон 52433